Энэ мэдээллийг сайн ойлгож цээжилсэн байхад 99% ямар ч газар цэвэрлэгээ хийхдээ төгс үр дүнд хүрэх боломжтой. Олон удаа уншиж, сайтар сураад цэвэрлэгээний ажлаа эхэлцгээе! 💪✨
Хүснэгт дэх харьцуулалтын хураангуй
Цэвэрлэгээний бодис | Шүлтлэг/Хүчлийн төрөл | Арилгах бохирдол | Анхаарах зүйлс | холих ёсгүй бодис | ашиглах газар |
---|---|---|---|---|---|
Цайруулагч | Шүлтлэг | мөөгөнцөр, Хөгз | Бээлий, маск зүүх, агааржуулалт сайн хийх | тикрин, Тос арилгах бодис ( Убун ), PB-1 | бие засах газар, тагт, силикон |
тикрин | Хүчлийн | Зэв, усны бохирдол, шохойн өнгөр | Метал гадаргуу дээр хэрэглэхдээ болгоомжлох | Цайруулагч, Тос арилгах бодис ( Убун ), PB-1 | бие засах газар, Шал(Пильта), шил, толь |
Тос арилгах бодис (Убун) | Шүлтлэг | Түлэгдсэн хоолны үлдэгдэл, тослог, шохойн өнгөр, Хиншүү сорогч, тагтаршсан өөх тос | Арьсанд хүргэхээс болгоомжлох, цэвэр усаар сайтар зайлах | тикрин, Цайруулагч | Их бохирдолтой шал, гал тогоо, бие засах газар |
PB-1 | Шүлтлэг | Тослог, өтгөн бохирдол, хоолны толбо, зэв, усны бохирдол, шохойн өнгөр, тамхины толбо, наалдамхай бодисын үлдэгдэл | Бээлий, маск зүүх | тикрин | Багийн даргаасаа асуугаарай. |
Аяга тавга угаагч (Фери), Понпон | Саармаг | Тослог, хүнсний толбо, хөнгөн бохирдол, усны бохирдол, шороо, тоос | Өдөр тутмын цэвэрлэгээнд тохиромжтой | Бүх бодистой хольж хэрэглэж болно | Бүх газар хэрэглэж болно |
Цавуу, Скоч, стикер арилгагч | Саармаг | стикер арилгагч | Маск зүүх, бээлий зүүх | Бодистой холихгүй (Тусад нь хэрэглэх) | Тухай бүрт хэрэглэх |
Юриспрэй | Саармаг | Цонх, толь, шил | Маск зүүх, бээлий зүүх | Бодистой холихгүй (Тусад нь хэрэглэх) | Тухай бүрт хэрэглэх |
Стикер арилгагч байхгүй бол “Тос арилгах бодис ( Убун )” орлуулахаар боломжтой.
Цэвэрлэгээнд ашиглах бодисуудыг 5 төрөлд хуваана.
- Цайруулагч (Шүлтлэг)
- Ариутгах, мөөгөнцөр устгах, тослог арилгах зориулалттай.
- Нян, вирус, мөөгөнцөр, өтгөн бохирдол, тослог, хүнсний толбо, зэв, усны бохирдол, эвгүй үнэр зэрэг бохирдлыг арилгана.
- Бээлий, маск зүүх, агааржуулалт хийх шаардлагатай.
- Тиклин (Хүчлийн бодис)
- Зэв, шохойн өнгөр, усны бохирдлыг арилгах зориулалттай.
- Метал гадаргууд хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
- Зуух цэвэрлэгч (Шүлтлэг)
- Түлэгдсэн хоолны үлдэгдэл, тослог, утаа, өтгөн бохирдол, усны бохирдол, шохойн өнгөрийг арилгах үйлчилгээтэй.
- Арьсанд хүргэхгүй байх, хэрэглэсний дараа усаар сайтар зайлах шаардлагатай.
- PB-1 (Шүлтлэг)
- Тослог, өтгөн бохирдол, хүнсний толбо, зэв, усны бохирдол, наалдамхай бодисыг арилгах боломжтой.
- Бээлий, маск зүүх шаардлагатай.
- Понпон (Гал тогооны цэвэрлэгч, саармаг)
- Хөнгөн тослог, хүнсний толбо, усны бохирдол, тоос шороо цэвэрлэхэд тохиромжтой.
- Өдөр тутмын цэвэрлэгээнд ашиглана.
➡ Баг бүр өөр төрлийн бодис хэрэглэдэг тул, зөв хэрэглээний аргыг сурах нь чухал.