Цэвэрлэгээний багийн ахлагч ямар бодис авч явдагийг мэдмээр байна уу?

Энэ мэдээллийг сайн ойлгож цээжилсэн байхад 99% ямар ч газар цэвэрлэгээ хийхдээ төгс үр дүнд хүрэх боломжтой. Олон удаа уншиж, сайтар сураад цэвэрлэгээний ажлаа эхэлцгээе! 💪✨


Хүснэгт дэх харьцуулалтын хураангуй

Цэвэрлэгээний бодисШүлтлэг/Хүчлийн төрөлАрилгах бохирдолАнхаарах зүйлсхолих ёсгүй бодисашиглах газар
ЦайруулагчШүлтлэгмөөгөнцөр, ХөгзБээлий, маск зүүх, агааржуулалт сайн хийхтикрин, Тос арилгах бодис ( Убун ), PB-1бие засах газар,
тагт,
силикон
тикринХүчлийнЗэв, усны бохирдол, шохойн өнгөрМетал гадаргуу дээр хэрэглэхдээ болгоомжлохЦайруулагч, Тос арилгах бодис ( Убун ), PB-1бие засах газар, Шал(Пильта), шил, толь
Тос арилгах бодис (Убун)ШүлтлэгТүлэгдсэн хоолны үлдэгдэл, тослог, шохойн өнгөр, Хиншүү сорогч, тагтаршсан өөх тосАрьсанд хүргэхээс болгоомжлох, цэвэр усаар сайтар зайлахтикрин, ЦайруулагчИх бохирдолтой шал, гал тогоо, бие засах газар
PB-1ШүлтлэгТослог, өтгөн бохирдол, хоолны толбо, зэв, усны бохирдол, шохойн өнгөр, тамхины толбо, наалдамхай бодисын үлдэгдэлБээлий, маск зүүхтикринБагийн даргаасаа асуугаарай.
Аяга тавга угаагч (Фери), ПонпонСаармагТослог, хүнсний толбо, хөнгөн бохирдол, усны бохирдол, шороо, тоосӨдөр тутмын цэвэрлэгээнд тохиромжтойБүх бодистой хольж хэрэглэж болноБүх газар хэрэглэж болно
Цавуу, Скоч, стикер арилгагчСаармагстикер арилгагчМаск зүүх, бээлий зүүхБодистой холихгүй (Тусад нь хэрэглэх)Тухай бүрт хэрэглэх
ЮриспрэйСаармагЦонх, толь, шилМаск зүүх, бээлий зүүхБодистой холихгүй (Тусад нь хэрэглэх)Тухай бүрт хэрэглэх

Стикер арилгагч байхгүй бол “Тос арилгах бодис ( Убун )” орлуулахаар боломжтой.


Цэвэрлэгээнд ашиглах бодисуудыг 5 төрөлд хуваана.

  1. Цайруулагч (Шүлтлэг)
    • Ариутгах, мөөгөнцөр устгах, тослог арилгах зориулалттай.
    • Нян, вирус, мөөгөнцөр, өтгөн бохирдол, тослог, хүнсний толбо, зэв, усны бохирдол, эвгүй үнэр зэрэг бохирдлыг арилгана.
    • Бээлий, маск зүүх, агааржуулалт хийх шаардлагатай.
  2. Тиклин (Хүчлийн бодис)
    • Зэв, шохойн өнгөр, усны бохирдлыг арилгах зориулалттай.
    • Метал гадаргууд хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
  3. Зуух цэвэрлэгч (Шүлтлэг)
    • Түлэгдсэн хоолны үлдэгдэл, тослог, утаа, өтгөн бохирдол, усны бохирдол, шохойн өнгөрийг арилгах үйлчилгээтэй.
    • Арьсанд хүргэхгүй байх, хэрэглэсний дараа усаар сайтар зайлах шаардлагатай.
  4. PB-1 (Шүлтлэг)
    • Тослог, өтгөн бохирдол, хүнсний толбо, зэв, усны бохирдол, наалдамхай бодисыг арилгах боломжтой.
    • Бээлий, маск зүүх шаардлагатай.
  5. Понпон (Гал тогооны цэвэрлэгч, саармаг)
    • Хөнгөн тослог, хүнсний толбо, усны бохирдол, тоос шороо цэвэрлэхэд тохиромжтой.
    • Өдөр тутмын цэвэрлэгээнд ашиглана.

Баг бүр өөр төрлийн бодис хэрэглэдэг тул, зөв хэрэглээний аргыг сурах нь чухал.


위로 스크롤
상담하기